СУДЛААЧИД БҮГД НАЙРАМДАХ ИТАЛИ УЛСАД АЙЛЧИЛЛАА
2024-06-24 Админ Хандсан тоо: 751 Хуваалцах

   Европын Холбооны Техник туслалцаа, мэдээлэл солилцооны хөтөлбөр (Technical assistance and Information Exchange)-ийн хүрээнд Европын Холбооны гишүүн улс болох Бүгд Найрамдах Итали улсад Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Эрүүгийн секторын судлаач Э.Баасанбямба болон Улсын дээд шүүхийн зарим судлаачид 2024 оны 06 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд туршлага судлах айлчлал хийлээ.

   Уг айлчлалын үеэр Итали улсын Ром хотод байрлах Кассацын дээд шүүх, шүүхийн сургууль болон Шүүхийн Дээд Зөвлөл зэрэг байгууллагад зочилж, тус улсын шүүхийн цахимжилтын нөхцөл байдал, судалгааны албаны бүтэц, үйл ажиллагааны онцлог, Кассацын дээд шүүхийн иргэн, эрүүгийн хэлтэст ашигладаг үйлдлийн систем болон программ хангамжуудтай танилцав.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ