МОНГОЛ УЛСЫН ШҮҮГЧИД БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСАД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2024-06-24 Админ Хандсан тоо: 486 Хуваалцах

   Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Бүгд Найрамдах Турк Улсын Шүүхийн Академитай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсны хүрээнд хэрэгжиж буй 2 дахь удаагийн сургалтад Монгол Улсаас нийт 28 шүүгч 2024 оны 06 дугаар сарын 09-13-ны өдрүүдэд Бүгд найрамдах Турк Улсын Истанбул хотод айлчилж, кибер гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын сургалтад  хамрагдлаа.

   Сургалтын үйл ажиллагааг нээж Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг, Бүгд Найрамдах Турк Улсын Шүүхийн Академийн Гадаад харилцааны хэлтсийн дарга, ноён Хасан Кадир Юилмазтекин  нар үг хэлсэн юм.

   Тус сургалтыг “Олон улсын хууль тогтоомжийн хүрээнд кибер гэмт хэрэгтэй тэмцэх”, “Өнөөгийн кибер гэмт хэрэг, мэдээллийн системийн аюулгүй байдал”, “Цахим нотлох баримт ба цахим гэмт хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа”, “Гэмт хэргийн улмаас олсон орлогыг угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх” зэрэг дэд сэдвийн хүрээнд тус улсын шүүгч, прокурор, Шүүхийн Академийн шүүгч-сургагч багш нар удирдан явууллаа.

   Мөн шүүгч нар Истанбул хотын шүүхийн байраар зочилж, сайн туршлага судлав.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ