НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН СУДАЛГААНЫ САНГААС ТАНЫ СОНОРТ ХҮРЧ ЭХЭЛЛЭЭ
2023-03-24 Админ Хандсан тоо: 165 Хуваалцах

           Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Нээлттэй нийгэм форумтай   хамтын ажилагааны хүрээнд  “Шүүхийн шийдвэрийн судалгаа” цуврал ярилцлагыг /подкаст/-ыг нийтэллээ. Нээлттэй Нийгэм Форум 2018 оноос “Шүүхийн шийдвэрийн судалгаа”-ны тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж энэ хүрээнд нийт 50 гаруй шүүхийн шийдвэрийн судалгааг дэмжиж ажиллажээ.

              Дээрх судалгааны ажлыг эргэлтэд оруулах, олон нийтэд хүргэх зорилгоор “Шүүхийн шийдвэрийн судалгаа” 20 цуврал подкастыг Легал дата ХХК-ийн #legalTalks, Оюуны иноваци ТББ-тай хамтран хэрэгжүүлж эхлээд байна.

          “Шүүхийн шийдвэрийн судалгаа” цуврал подкастыг /https://jtrii.mn/mn/page/28/,/Мэдээллийн төв цэсний Илтгэл, ярилцлага хэсгээс/ мөн https://legaldata.mn/podcast2  холбоосоор хандаж өөрт тохирох хувилбараар сонсох боломжтой.  

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ