ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
АЛБАН ХААГЧИЙН ХҮСЭЛТ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨГДӨХ АГУУЛГАГҮЙ БОЛ АЖЛААС ХАЛАХ ҮНДЭСЛЭЛ БОЛОХГҮЙ
2024-04-16 Админ Хандсан тоо: 283 ХуваалцахНэхэмжлэгч нь хариуцагч компанитай 2020.10.12-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, нүүрс тээврийн жолоочоор, сарын 800,000 төгрөгийн цалинтай ажиллахаар тохиролцож, тус компанид ажил эрхэлж эхэлжээ. 2021 оны 09 дүгээр сард нэхэмжлэгч “...ажлын байранд архи ууж зөрчил гаргасан, мөн удирдах албан тушаалтантай бүдүүлэг харьцаа гаргасандаа уучлал хүсье, дахин алдаа гаргавал ажлаас халагдахад гомдол байхгүй” гэсэн агуулга бүхий өргөдөл гаргасан байна. Үүнийг компани нэхэмжлэгчийн ажлаас гарах хүсэлт гэж үзэн Хөдөлмөрийн тухай хууль (1999 он)-ийн 38 дугаар зүйлийг үндэслэн 2022.01.02-ны өдрөөр тасалбар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. Иймд нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэхээр шүүхэд хандсан бөгөөд харин хариуцагч компанийн зүгээс нэхэмжлэгчийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн хэмээн нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.