МОНГОЛЫН ТӨР, ЭРХ ЗҮЙ СЭТГҮҮЛИЙН 108 ДАХ ДУГААР ХЭВЛЭГДЛЭЭ
2024-06-13 Админ Хандсан тоо: 310 Хуваалцах

   Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний улирал тутмын “Монголын төр, эрх зүй” сэтгүүлийн 108 дах буюу 2024 оны 2-р улирлын тусгай дугаар хэвлэгдэн гарлаа.

   Энэ улирлын тусгай дугаарт бүх шатны захиргааны хэргийн шүүхийн шүүгч нар болон Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс Монгол Улсад захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний өгүүллүүд нийтлэгдсэнээрээ онцлогтой юм.

  • Г.Банзрагч, Монгол Улсын дээд шүүхийн шүүгч "Захиргааны хэргийн шүүхийн хяналтын хүрээг өргөжүүлэх үү, хязгаарлах уу?”
  • Г.Мөнхтулга, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч “Res judicata зарчим ба захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах асуудал”
  •  А.Сарангэрэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн чиг үүрэг, түүнд тулгамдаж буй асуудал”
  • Б.Адъяасүрэн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч “Төрийн захиргааны байгууллагаас төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авах үндэслэлийг оновчтой болгож өөрчлөх нь”
  • Т.Мөнх-Эрдэнэ, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Монголын хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх хуралдааныг амаар явуулах зарчмыг тухайлан хуульчлах шаардлага”
  • Ч.Оюунсайхан, Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж, Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэл, тулгамдаж буй асуудал”
  • Б.Сугиржав, Дундговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч “Шүүгчийн татгалзалтай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь тулгамдсан асуудал”
  • А.Түвшинтулга, Архангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч “Орон нутагт гарч буй ашигт малтмалын холбогдолтой зарим маргаан, тэдгээрийн онцлог, хууль хэрэглээ”
  • В.Цэрэнрагчаа, Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх зохицуулалт, түүний хэрэглээ”
  • Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн “Захиргааны байгууллагын сонгох боломжийг шүүхээс хянах нь: Монгол Улс ба гадаад улсын эрх зүйн зохицуулалт, шүүхийн практик” зэрэг сэдэвт эрдэм шинжилгээний бүтээлүүд тус тус нийтлэгдлээ.

    Сэтгүүлийг Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүйн үндэсний хүрээлэн, хууль зүйн их, дээд сургуулиудын номын сангаас хэвлэмэл байдлаар мөн https://jtrii.mn/mn/book/25  цахим хэлбэрээр унших боломжтой.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ