Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн сургалт эхэллээ
2026-10-07 Админ Хандсан тоо: 171 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нарт зориулсан мэргэшүүлэх сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд хоёр ээлжээр зохион байгуулж байна. Сургалтыг Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Д.Баяр нар "Ашигт малтмалын эрх зүй", Улсын дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ "Улсын дээд шүүхийн тайлбар, хууль хэрэглээний нэгдмэл байдал , СЭЗИС-ийн багш  Ч.Өнөржаргал “Санхүүгийн болон татварын маргаан шийдвэрлэхэд анхаарах асуудал” зэрэг сэдэвт сургалтыг удирдан явуулж байна. Сургалтад Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн 98 шүүгч хамрагдана.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ