МОНГОЛ БАНКТАЙ ХАМТАРСАН СУРГАЛТ БОЛЛОО
2024-04-30 Админ Хандсан тоо: 107 Хуваалцах

   Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Монгол банктай хамтран “Хилийн чанадаас санхүүгийн эсвэл цахим нотлох баримтыг олж авахтай холбоотой тулгамдаж буй сорилт бэрхшээлүүд, шийдлүүд ба шүүх хуралдааны явцад олж авсан нотлох баримтыг зохистой ашиглах нь” сэдэвт сургалтыг 2024 оны 04 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгууллаа.

   Хоёр өдөр үргэлжилсэн сургалтыг АНУ-ын Виржиниа мужийн Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх,  Авлигын эсрэг гэмт хэргийн бие даасан зөвлөх А.Ж."Жек" де Клюйвер удирдан явуулсан бөгөөд эхний өдөр эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэхэд (MLA) тулгамдаж буй сорилт бэрхшээлүүд, давуу талуудын талаар ерөнхий мэдээллийг хүргэж, “Санхүүгийн нотлох баримтууд (холбогдох төрлүүд, эх үүсвэр, ашиглалт, хадгалалт)” сэдвээр хичээл заав.

   Харин сургалтын хоёр дахь өдөр “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, авлигын гэмт хэргийн зөрчлүүдийг нотлох, гэмт хэргээс олсон орлого, гэмт хэрэгт ашиглагдсан зүйлсийг албадан хураахыг дэмжих нотлох баримтууд”, “Шүүх хуралдаанд санхүүгийн болон цахим нотлох баримтыг хэрхэн танилцуулах, хууль эрх зүйн тулгамдаж буй асуудлууд, сайн практик туршлагууд” зэрэг сэдвийн хүрээнд хичээл заасан юм.

   Энэхүү сургалтад Нийслэл Эрүү болон Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, дүүргүүдийн Эрүү болон Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 17 шүүгч тус Хүрээлэнгийн долоон судлаач  хамрагдлаа.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ