ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
“МОНГОЛ УЛСАД ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ” (2019-2023)ТӨСЛИЙН ХААЛТ БОЛЛОО
2023-03-29 Админ Хандсан тоо: 207 ХуваалцахОлон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ)-аас Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” (2019-2023) төслийг амжилттай хэрэгжүүлж хаалтаа хийлээ.
Төслийн хэлэлцүүлэгт Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг /Доктор, дэд профессор/ оролцлоо. Учир нь Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд хохирогч төвтэй хандлагыг хэрэгжүүлэх нь” сургалтыг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг маргааныг хянан шийдвэрлэдэг эрүүгийн болон иргэний хэргийн шүүхийн нийт 36 шүүгчдийн хүрээнд зохион байгуулсан.
Мөн “Жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны хүрээнд гэр бүлийн шүүх, гэр бүлийн хүчирхийллийн хэргийн дагнасан шүүхтэй танилцах Канад улсын сайн туршлагыг судлах нь” сэдэвт Канад Улсын Онтарио мужийн туршлага судлах үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан билээ.
Тус төсөл нь жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчдын эрхээ эдлэхэд нь тулгарч буй бэрхшээлийг тодорхойлох, гэр бүлийн хүчирхийллийн (ГБХ) хохирогчдод эрх зүйн туслалцаа авах хүртээмжийг нэмэгдүүлэх, хохирогч-төвтэй үйлчилгээг хүргэх, олон нийтийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготойгоор Монгол Улсын Засгийн газар, болон хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагууд, хуульчдын мэргэжлийн холбоо, их сургуулиуд болон иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотой өргөн хүрээнд хэрэгжсэн юм.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ