“ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ ХҮҮХЭДТЭЙ СЭТГЭЦИЙН ГЭМТЭЛД СУУРИЛСАН АРГАЧЛАЛААР АЖИЛЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-05-24 Админ Хандсан тоо: 363 Хуваалцах

    Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хүүхэдтэй сэтгэцийн гэмтэлд суурилсан аргачлалаар ажиллах нь” сэдэвт сургалтыг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

   Энэ удаагийн сургалтад “Хөөрхөн Зүрх” ТББ-ын сэтгэл зүйч П.Энхчимэг Сэтгэцийн гэмтлийн тухай ерөнхий ойлголт сэдвээр хичээл заасан бол тус байгууллагын сэтгэл зүйч Г.Түвшинжаргал  Хүн худалдаалах гэмт хэрэг ба хохирогч даван туулагчид илрэх сэтгэцийн гэмтлийн нийтлэг шинж тэмдэг; Хохирогч даван туулагчтай сэтгэцийн гэмтэлд суурилсан зарчмаар ажиллах нь  зэрэг сэдвээр хичээл удирдан явуулав.

    Харин Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул “Хүн худалдаалах болон бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн хохирогч хүүхдийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахад шүүгчийн анхаарах асуудал” сэдвээр хичээл заасан юм.

   Өнөөдрийн сургалтыг АНУ-ын Төрийн Департаментын санхүүгийн дэмжлэгтэйгээр Азийн сан, Дэлхийн зөн олон улсын байгууллага, “Хөөрхөн Зүрх” ТББ-тай хамтран зохион байгууллаа.

   Шүүгчийн сонгон судлах тус сургалтад Эрүүгийн хэргийн давж заалдах болон анхан шатны шүүхийн 12 шүүгч, Хүрээлэнгийн 12 судлаач хамрагдлаа.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ