МОНГОЛ УЛСЫН ШҮҮГЧ НАР ОЛОН УЛСЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2023-03-29 Админ Хандсан тоо: 316 Хуваалцах

          Монгол Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурь, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа нар 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 17-ны өдрүүдэд Тайланд Улсын нийслэл Бангкок хотноо болсон шүүгч, прокуроруудад зориулсан сургалтад хамрагдлаа.  Сургалтыг Олон улсын хууль сахиулагчийн академи/ ILEA-BANGKOK /-аас “Цахим нотлох баримт”- сэдвээр зохион байгуулжээ.

           Сургалтаар дэлхий дахинд хуулийн байгууллага болон шүүхийг цахимжуулах, цаасан суурьтай нотлох баримтаас аль болох татгалзах, цахим хавтаст хэргийг бүрдүүлэх хэрэгцээ, шаардлага бий болж байгааг зохион байгуулагчид, сургагч багш нар онцолсон байна.

           Мөн энэ үеэр цахим нотлох баримтын стандарт, төрөл зүйл, хуулийн шаардлага, нотолгооны хүчин чадлын талаар оролцогчид харилцан туршлага, мэдээлэл солилцов.  Сургалтад Зүүн Өмнөд Азийн 9 улсаас нийт 45 оролцогч /шүүгч, прокурор/оролцжээ.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ