“ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХАНДЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-05-10 Админ Хандсан тоо: 714 Хуваалцах

   Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн “Хувь хүний хөгжил, харилцаа хандлага” сэдвээр Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн алба хаагчдад зориулсан дотоод сургалтыг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр удирдан явууллаа.

   Шүүгч-сургагч багш Б.Батцэрэн хуульч хүний эрхэмлэх үнэт зүйл болоод ёс зүй, харилцаа хандлага, оршихуйн эрхэм зорилго, аз жаргалын талаар мэдрэмж гээд хувь хүний хөгжил рүү чиглэсэн олон талын жишээ тайлбараар баялаг сургалтыг удирдан, харилцан яриа өрнүүллээ. Өнөөдрийн сургалтад аз жаргал, түүний бүрэлдэхүүн, оршихуйн утга учир ба амжилт, зорилго, төлөвлөлт, стратеги болон хамт олны харилцаа, итгэл, хүндлэл зэрэг дэд сэдвүүд багтсан байв.

   Хүрээлэн дотоод сургалтыг сар бүр тодорхой сэдэв, агуулгын хүрээнд алба хаагчдадаа зориулан зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн сургалтад 2024 онд шүүгч-судлаачаар ажиллаж байгаа 4 шүүгч болон хүрээлэнгийн нийт 30 алба хаагч хамрагдлаа.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ