Монголын төр, эрх зүй (107)
2024-06-13
Ном хэлбэрээр үзэх

 Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний улирал тутмын “Монголын төр, эрх зүй” сэтгүүлийн 107 дах буюу 2024 оны 1-р улирлын шинэ дугаар хэвлэгдэн гарлаа.

   Энэ улирлын дугаарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхэд анхаарах зарим асуудал; Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй дэх бага үнийн дүнтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа: Япон улстай харьцуулах нь; Засаг даргыг огцруулсантай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх Захиргааны хэргийн шүүхийн хяналтын хүрээ; Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны түүхэн хөгжил; Улс төрийн намын бүртгэл хөтлөх талаарх Монгол Улсын зохицуулалтын өнөөгийн байдал болон гадаадын зарим улсын туршлага: Харьцуулсан судалгаа зэрэг судалгааны бүтээлүүд тус тус нийтлэгдлээ. Мөн “Хятадын цахим шүүхийн хувьсал” эрдэм шинжилгээний өгүүллийн орчуулгыг багтаав.

   Сэтгүүлийг Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүйн үндэсний хүрээлэн, хууль зүйн их, дээд сургуулиудын номын сангаас хэвлэмэл байдлаар, мөн https://jtrii.mn/mn/book/25 , https://legaldata.mn/  цахим хэлбэрээр унших боломжтой.