Монголын төр, эрх зүй (105)
2023-09-18
Ном хэлбэрээр үзэх

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний улирал тутмын “Монголын төр, эрх зүй” сэтгүүлийн 105 дахь дугаар хэвлэгдэн гарлаа.

        2023 оны 03 дугаар улирлын шинэ дугаарт шүүгч, судлаачдын  "Захиргааны болон иргэний хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргааны онцлог, анхаарах асуудал", "Иргэний хэргийн онцлогт тулгуурлан хянан шийдвэрлэх ажиллагааг төрөлжүүлэх шаардлага", "Шүүхийн цахимжилт: Хайлтын системээс хиймэл оюун ухаанд", "NFT-ийг өвлүүлэхтэй холбоотой эрх зүйн орчин", "Хувьцаа эзэмшигчдийн хурлын  шийдвэрийг хүчингүй болгуулах маргааны шүүхийн практик", "Judicial and Arbitration practice regarding franchise disputes: Balancing of dispute resolution", "Европт Дээд шүүх эрх зүйг хөгжүүлсэн нь" зэрэг судалгааны бүтээлүүд тус тус нийтлэгдлээ.

      Сэтгүүлийг Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүйн үндэсний хүрээлэн, хууль зүйн их, дээд сургуулиудын номын сангаас хэвлэмэл хувилбараар, https://legaldata.mn/ сайтаас мөн унших  боломжтой.