ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫГ ДОРДУУЛСАН ТАТВАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ БУЦААН ХЭРЭГЛЭХГҮЙ
2024-04-17 Админ Хандсан тоо: 703 ХуваалцахНэхэмжлэгч хуулийн этгээдийн 2017-2019 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нараас хяналт шалгалт хийж, нийт 62,209,171,287 төгрөгийн татвар нөхөн ногдуулсан ба Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаар тогтоолоор 31,087,206,112 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгосон.
Хариуцагч татварын улсын байцаагч нараас “... 2019 оны 7, 8 дугаар сарын ашигт малтмал ашигласны төлбөрийг жишиг үнийн аргаар тооцож, тайлагнана, Засгийн газрын тогтоолд 2019 оны 3 дугаар улирлын тайланд энэ журмыг баримтална гэж хэрэгжих хугацааг шууд заасан тул татвар төлөгч 2019 оны 3 дугаар улирлын тайланг баталсан маягтын дагуу өссөн дүнгээр тайлагнана, 3 дугаар улиралд 7, 8, 9 сар хамрагдана” гэж, нэхэмжлэгч хуулийн этгээдээс “Засгийн газрын тогтоол гарсан үеэс эхлэн дагаж мөрдөх тул 9 дүгээр сард гарсан тогтоол 7, 8 дугаар сард үйлчлэхгүй, тухайн үед үйлчилж байсан журмын дагуу гэрээний үнээр буюу 2014 оны 220 дугаар тогтоолоор төлбөрийг тооцно” гэж маргаан үүсгэв.
Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.