ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХДОО БУСДЫН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙН УЛМААС ТУХАЙН ГАЗРЫГ ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ АШИГЛАЖ ЧАДААГҮЙ БАЙХ НӨХЦӨЛИЙГ ХАРГАЛЗАХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ШҮҮХ ДҮГНЭЖЭЭ
2024-03-15 Админ Хандсан тоо: 751 Хуваалцах

    Хариуцагч нь 2011 оны дугаар захирамжаар нэхэмжлэгчид Баянголын аманд, 1000 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлэх эрхийг 15 жилийн хугацаагаар олгосон бөгөөд ийнхүү эрх олгосноос хойш уг газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй гэж үзэн “газар эзэмших гэрээний үүргийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

  Нэхэмжлэгчээс “... бусдын хууль бус үйлдлийн улмаас тухайн газарт нэвтэрч орох, гарах боломжгүй байсан, энэ талаар гаргасан өргөдлүүдийг хариуцагч тус тус шийдвэрлэж байгаагүй, хариуцагч шийдвэр гаргахаас өмнө сонсох ажиллагаа явуулаагүй” гэж, харин хариуцагчаас “... газар эзэмших эрхтэй болсноос хойш 11 жил ашиглаагүй, газар эзэмших эрхийн нөхцөлийг удаа дараа зөрчсөн” гэж тус тус маргажээ.

   Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж  уншина уу.