ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
ХАДГАЛАМЖИД БАЙСАН МӨНГИЙГ ХУУЛЬ БУСААР СУУТГАСНААС ҮҮСЭХ ХОХИРЛЫГ БАНК ХАРИУЦНА
2024-03-13 Админ Хандсан тоо: 586 ХуваалцахӨөрийн охины нэр дээр 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Боловсрол-хүүхдийн ирээдүйн хадгаламжид данс нээлгэжээ. Ингэхдээ ээж нь хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн байна. Гэвч охины эцэг, эх нь 2019 оны 04 дүгээр сарын 28 болон 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд нас барсан. 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр банкнаас хадгаламж эзэмшигчид мэдэгдэлгүйгээр дансанд нь байсан 21,249,500 төгрөгийг талийгаач нарын тухайн банкнаас авсан зээлийн төлбөр болгон суутгаж авсан байна. Ийн суутгасан нь хууль бус хэмээн дүгнэж уг мөнгийг банкнаас гаргуулахаар шийдвэрлэсэн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Улсын дээд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр хэвээр байх тул хадгаламжаас мөнгө суутгасан 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс уг мөнгийг шүүхийн шийдвэрээр хадгаламж эзэмшигчид буцаан төлсөн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны хүү болох 11,981,134 төгрөгийг банкнаас гаргуулах тухай нэхэмжлэлийг хадгаламж эзэмшигчийн асран хамгаалагч шүүхэд гаргажээ. Хариуцагч банкны зүгээс “банк болон талийгаачийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дууссанаар энэхүү зээлийн гэрээний барьцааны зүйл болох хадгаламжаас 21,249,500 төгрөгийг суутгасан боловч шүүхийн шийдвэрээр буцаан олгуулахаар шийдвэрлэсний дагуу банк мөнгийг төлсөн, хүүхдийн асран хамгаалагч нь хадгаламжийн хамтран эзэмшигчийн хувьд хадгаламжийн гэрээг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр цуцалж, үлдэгдэл мөнгийг авснаар гэрээ дуусгавар болсон тул уг хугацаанаас хойш хүү шаардах эрхгүй...” гэж маргасан байна.
Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.