ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООХ ЭРХГҮЙ
2024-03-01 Админ Хандсан тоо: 929 ХуваалцахНэгэн компани “Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах тухай” хүсэлтээ Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан гаргасан боловч тус яамнаас “... Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны тухай хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа учир төслийг хэлэлцэн, шийдвэрлэх хүртэл зөвшөөрөл олгохыг түр зогсоосон...” гэсэн хариу өгчээ. Нэхэмжлэгч нь холбогдох хуулиар уг үйл ажиллагааг хангалттай зохицуулсан байхад Хууль зүй, дотоод хэргийн яам энэ төрлийн зөвшөөрлийг нөхцөл шаардлагыг нь хангуулан олгоход хууль тогтоомжийн зохицуулалт дутмаг, зохицуулалт шаардлагатай гэж батлагдаагүй хуулийн төслүүдийг иш татан зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна гэж маргажээ.
Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.