ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
ТУХАЙН БАЙГУУЛЛАГАД 10 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ЖИЛ НЭГ АЛБАН ТУШААЛД АЖИЛЛААГҮЙ АЛБАН ХААГЧИЙГ УДИРДЛАГЫН САНААЧИЛГААР ШИЛЖҮҮЛЖ БОЛОХГҮЙ
2024-02-21 Админ Хандсан тоо: 709 ХуваалцахНэхэмжлэгчийг Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн тушаалаар Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, Зохиогчийн эрхийн хэлтсийн даргын албан тушаалд томилсон байна. Үүний дараа буюу 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “Оюуны өмчийн газар, Соёл урлагийн газрын удирдлага хооронд харилцан тохиролцсон” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг Соёл урлагийн газарт хэлтсийн даргаар томилжээ.
Нэхэмжлэгчээс “байгууллага хооронд шилжүүлэхдээ өөрөөс нь санал аваагүй” гэж, хариуцагчаас “нэхэмжлэгч нь өөрөө Соёл урлагийн газрын даргатай тохиролцож, тус газрын даргын албан бичгийг өөрийн биеэр авчирч өгсөн. Түүний дагуу 2 удирдлага хоорондоо санал солилцож, хууль журмын дагуу шилжүүлсэн. Нэхэмжлэгч өөрөө зөвшөөрсөн”, харин гуравдагч этгээдээс “сул орон тоонд зарласан төрийн жинхэнэ албан хаагчийн тусгай шалгалтад тэнцэж, нэрээ дэвшүүлснээр хуулийн дагуу томилогдсон” гэж тус тус маргажээ.
Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.