ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХОРООНЫ 2024 ОНЫ ЭХНИЙ ХУРАЛДААН БОЛЛОО
2024-01-09 Админ Хандсан тоо: 1203 ХуваалцахШүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Сургалтын хөтөлбөрийн хорооны 2024 оны эхний хурал 1 дүгээр сарын 8-ны өдөр болж өнгөрлөө.
Хуралдаанаар 2024 онд зохион байгуулах шүүгчийн сургалтын хөтөлбөрийн сэдвүүдийг шүүгчдийн сургалтын хэрэгцээ шаардлагын тандан судалгаанд үндэслэн Үндсэн хууль, шүүгчийн ёс зүй, Эрүү, Иргэн, Захиргааны эрх зүйн чиглэл тус бүрээр байгуулагдсан ажлын хэсэг боловсруулж, танилцуулан гишүүд хэлэлцэн баталлаа.
Цаашид батлагдсан сэдэв тус бүрээр сургалтын хөтөлбөр боловсруулан, сургалт зохион байгуулна. 2024 онд зохион байгуулагдах шүүгчийн заавал болон сонгон судлах сургалтын хөтөлбөрийн сэдэвтэй энд дарж танилцана уу.
Мөн Сургалтын хөтөлбөрийн хорооны энэ оны хуралдааны хуваарийг сар бүрийн хоёр дахь долоо хоногийн даваа гарагт зохион байгуулахаар баталж, Шүүгчийн сургалтын багц цаг тооцох журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг хорооны гишүүд дэмжлээ.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ