ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО
2023-02-14 Админ Хандсан тоо: 340 ХуваалцахШүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Сургалтын хөтөлбөрийн хорооны ээлжит хуралдаан боллоо.
Хуралдаанаар Захиргааны эрх зүйн чиглэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-54.1.8 дахь заалтыг хэрэглэх мэргэшүүлэх сургалт, Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх үндэслэл, Зөвшөөрлийн тухай хуулийн үзэл баримтлал, онцлог зохицуулалтууд зэрэг сургалтын хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа.
Мөн Иргэний эрх зүйн чиглэлээр Худалдааны зуучлалын гэрээ, Санхүүгийн түрээсийн гэрээ сэдвүүд, Эрүүгийн эрх зүйн чиглэлээр Гэмт хэрэг зүйчлэлийн онолын зарим асуудал, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа зэрэг хөтөлбөрүүдэд санал солилцлоо.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ