СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО
2023-12-08 Админ Хандсан тоо: 719 Хуваалцах

    Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Сургалтын хөтөлбөрийн хорооны ээлжит хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 8-ны өдөр боллоо. Хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг хурлын эхэнд энэ онд Сургалтын хөтөлбөрийн хорооноос хийж гүйцэтгэсэн ажлын товч тайланг гишүүдэд танилцуулав.

    Энэ удаагийн хуралдаанаар “Шүүгчийн ёс зүй, харилцаа хандлага” хөтөлбөрийг батлахад гишүүд санал нэгтгэсэн бол "Хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгийн барьцаат зээлийн харилцаа” хөтөлбөрийг ирэх оны нэгдүгээр сарын хорооны хурлаар дахин хэлэлцэхээр хойшлуулав. Харин “Арбитрын ажиллагаа дахь шүүхийн дэмжлэг, оролцоо” хөтөлбөрийн сэдэв агуулгад өөрчлөлт оруулж, шүүгч нараас санал авсны дараа тус сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хийхээр боллоо.

   Түүнчлэн 2024 оны сургалтын хэрэгцээ, шаардлагын тандан судалгааны дүнг танилцуулж, 2024 оны сургалтын сэдвийг нэгтгэж, дараагийн хөтөлбөрийн хорооны хурлаар хэлэлцүүлэх ажлын хэсэг байгууллаа. Мөн ирэх онд зохион байгуулах сургалтын график төлөвлөгөөний төслийг болон сургалтын багц цаг тооцох журамд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг саналыг хэлэлцэж санал солилцлоо.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ