ЗАХ ЗЭЭЛД МОНОПОЛ БОЛОН ДАВАМГАЙ БАЙДАЛТАЙ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧЭЭР ТОГТООГДООГҮЙ БОЛ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТӨРӨӨС ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХГҮЙ
2023-11-20 Админ Хандсан тоо: 763 Хуваалцах

     Нэхэмжлэгч нь гурилын үйлдвэрлэл явуулдаг бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар тус компанид “буудайн гурилын үндсэн түүхий эд болох улаан буудайн үнэ болон бусад зардал өсөөгүй байхад хэрэглэгчдийн өргөнөөр худалдан авдаг дээд болон нэгдүгээр гурилын үйлдвэрийн үнийг үндэслэлгүйгээр нэмж хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн нь нотлогдсон” гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар 20,000,000 (хорин сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

  Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.