ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
ӨӨР БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ОРЛУУЛЖ ҮЛ БОЛОХ ШИНЖТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙГ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ ҮНДЭСЛЭЛГҮЙ ТОГТООЖ НЭМСЭН БОЛ ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАРЧМААР ҮНЭ ТОГТООГДСОН ГЭЖ ҮЗЭХГҮЙ
2023-10-17 Админ Хандсан тоо: 571 ХуваалцахГомдол гаргагч хуулийн этгээдэд 2022.06.11-ний өдрөөс 2022.06.26-ны өдрийг хүртэлх цементийн нийлүүлэлт багассан хугацаанд цемент худалдан борлуулахдаа үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэх үндэслэлээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Гомдол гаргагч нь “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх зөрчилд гомдол гаргагчийн үйлдэл хамаарахгүй, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг төрөөс хүчээр тогтоох гэж оролдох нь зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн үндсэн дээр үнэ тогтдог чөлөөт эдийн засгийн зарчимд огт нийцэхгүй” гэж маргаан үүсгэв.
Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.