СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО
2023-10-17 Админ Хандсан тоо: 205 Хуваалцах

   Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Сургалтын хөтөлбөрийн хорооны ээлжит хуралдаан 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр боллоо.

   Хуралдаанаар шүүгчийн сургалтын батлагдсан сэдвүүдийн дагуу боловсруулсан зарим хөтөлбөрүүдийн агуулга, арга зүйн асуудлаар хэлэлцэж гишүүд саналаа нэгтгэлээ. Үүнээс “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн үзэл баримтлал, онцлог зохицуулалт”, “Эрүүгийн хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх аргачлал” сэдэвт сургалтын хөтөлбөрүүд хэлэлцэгдэж дэмжигдлээ. Мөн “Мөнгө угаах гэмт хэргийн ойлголт, эрх зүйн зохицуулалт“ сэдэвт сургалтын хөтөлбөрт холбогдох судалгааг тус хүрээлэнд хийн, сайжруулсан хөтөлбөрийг сургалтын хөтөлбөрийн хороогоор дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ