ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
ХӨРӨНГӨ ЗАВШИХ ГЭМТ ХЭРГИЙГ ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛЫН БАЙДЛАА УРВУУЛАН АШИГЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС ЯЛГАН ЗҮЙЧЛЭХ НЬ
2022-11-29 Админ Хандсан тоо: 318 ХуваалцахИргэн Б.Б нь Булган аймгийн авто зам засвар, арчлалт төрийн өмчид хувьцаат компанийн захирлаар ажиллаж байх хугацаандаа Төрийн өмчийн хорооны 2015 оны №586 дугаартай “Үндсэн хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай” тогтоолын (төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлж авах тухай) дагуу ЭКБИХ ХХК-ны эзэмшлээс Булган аймгийн авто зам засвар, арчлалт төрийн өмчит хувьцаат компанийн эзэмшилд шилжүүлэх ёстой байсан **** УНЛ улсын дугаартай “Ланд Крузер-200” загварын тээврийн хэрэгслийг шилжүүлэхийг өмнөх эзэмшигчээс албан бус шугамаар хүсэлт тавьж, улмаар 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тус тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр өөрийн танил Д.Б-н нэр дээр шилжүүлсэн хэргийн үйл баримт тогтоогджээ.
Хураангуйг энд дарж уншина уу.