2023-2024 ОНЫ ШҮҮГЧИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН СЭДВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2022-11-15 Админ Хандсан тоо: 371 Хуваалцах

             Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Сургалтын хөтөлбөрийн хорооны ээлжит хуралдаан  боллоо.

           Хуралдаанаар шүүгчийн сургалтын хэрэгцээ шаардлагын судалгаа, салбар эрх зүйн бодлогын хүрээнд үндэслэн боловсруулсан 2023-2024 онд хэрэгжүүлэх сургалтын хөтөлбөрийн сэдвийг ажлын хэсгийн зүгээс танилцуулж  Шүүгчийн ёс зүй, Үндсэн хууль, Эрүү, Иргэн, Захиргааны эрх зүйн чиглэлээр сургалтын хөтөлбөр боловсруулах сэдвийг заавал судлах, сонгон судлах тус бүрээр нь хэлэлцэж санал нэгдлээ.

           Мөн Сахилгын шийтгэл хүлээсэн шүүгчийн сургалтын хөтөлбөрт санал солилцож Сургалтын багц цаг, түүнийг тооцох журмын  төслийг батлав.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ