СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО
2022-10-18 Админ Хандсан тоо: 146 Хуваалцах

       Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Сургалтын хөтөлбөрийн хорооны ээлжит хуралдаан 2022 оны 10 дугаар сарын 17- нд боллоо.

        Хуралдаанаар “Давж заалдах шатны шүүхийн магадлал бичих, боловсруулах аргачлал/Эрүү, Иргэн Захиргаа/”, “Шүүгчийн ёс зүй”, “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил, гэмт хэргийг хохирогч төвтэй хянан шийдвэрлэх ажиллагаа” зэрэг  сургалтын хөтөлбөрүүдийг хэлэлцлээ.

      Мөн 2023-2024 оны сургалтын хэрэгцээ, шаардлагын тандан судалгааны дүнг танилцуулаад салбар эрх зүйгээрээ ажлын хэсэг байгуулах санал гаргаж гишүүд дэмжсэнээр 2023 оны сургалтын сэдвийг боловсруулахад ажлын хэсэг тус бүр саналаа тусгаж ажиллахаар боллоо.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ