ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО
2022-06-07 Админ Хандсан тоо: 357 ХуваалцахШүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн сургалтын хөтөлбөрийн хорооны 2022 оны эхний хагас жилийн сүүлийн хуралдаан боллоо. Хуралдаанаар 2022 онд зохион байгуулагдах шүүгчийн сургалтын батлагдсан сэдвүүдийн дагуу боловсруулсан зарим хөтөлбөрүүдийн агуулга, арга зүйн асуудлаар хэлэлцэж гишүүд саналаа нэгтгэлээ.
Хуралдаанаар Эрүүгийн эрх зүйн чиглэлээр “Уул уурхайн салбар дахь зарим төрлийн гэмт хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Цахим гэмт хэрэг-Кибер аюулгүй байдал ба цахим орчин дахь гэмт явдал”, Захиргааны эрх зүйн чиглэлээр “Татвар, санхүүгийн тайлан унших арга зүй”, “Захиргааны гэрээ” сэдэвт сургалтын хөтөлбөрүүд хэлэлцэгдэж дэмжигдлээ. Мөн өмнөх хуралдаанаас нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон “Шүүх эмнэлгийн шинжилгээ” хөтөлбөрийн өөрчлөлтийг танилцуулж, сахилгын шийтгэл хүлээсэн шүүгч нарын сургалтын хөтөлбөр боловсруулалтын талаар гишүүдийн байр суурь, санал авах журмаар хэлэлцүүлэв.
Энэ удаад дэмжигдсэн гишүүдийн санал нэгдсэн хөтөлбөрүүдийг батлуулахаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулах ба Ерөнхий шүүгч Шүүхийн ерөнхий зөвлөлтэй зөвшилцсөнөөр сургалтын хөтөлбөр эцэслэн батлагдана.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ