ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГААР ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛСОН ПРОКУРОРЫН ТОГТООЛ ГЭМ ХОРЫГ ХАРИУЦАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ БОЛОХГҮЙ
2023-11-15 Админ Хандсан тоо: 270 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.11-ийн 151/ШШ2020/01248 дугаар шийдвэр
Тоймын дугаар огноо: №1 2023.01.20
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Иргэн Ч.Б-ээс Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр багийн нутаг “Их морин хөтөл" гэх газраас 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ..... УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөлгүйгээр 2м урттай 44 ширхэг нойтон нарс модыг тээвэрлэсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан ба ....прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 16 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шийдвэрлэснээс хойш хохирол төлөгдөөгүй тул гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирол 7,848,900 төгрөгийг гаргуулахаар ....прокурорын газраас нэхэмжилсэн.
Хариуцагч Ч.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ч.Б нь “бэлтгэсэн” бус харин “тээвэрлэсэн” ...прокурор хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба тухайн модноос 1 ширхэг ч мод аваагүй” гэсэн тайлбар гаргаж маргадаг.
Шүүхийн шийдвэр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 11, Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт тус тус зааснаар .....Прокурорын газрын нэхэмжлэлтэй, Ч.Б-д холбогдох гэм хорын хохиролд 7.848.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Үндэслэл нь: Гэм хор учруулснаас хүлээн үндэслэлд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдлийн улмаас хөрөнгөд заавал хохирол учирсан байх бөгөөд эдгээр нөхцөлүүд тогтоогдсон тохиолдолд гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар мөнгөөр нөхөн төлөх үүрэг үүсэхээр заасан.
Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11-д зааснаар “байгаль орчинд учруулсан хохирол” гэдэгт байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон.... үйлдэл, эс үйлдлийг заасан.
Түүнчлэн Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “хууль бусаар мод бэлтгэсэн” үйлдэлд шууд хохирлыг нөхөн төлүүлэхээр заасан ба “тээвэрлэсэн” үйлдэлд хохирол нөхөн төлөх эрх зүйн зохицуулалтгүй тул хариуцагч Ч.Б-г хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй” гэж дүгнэж, прокурорын газрын “гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохиролд 7,848,900 төгрөгийг Ч.Б-ээс гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Прокурорын тогтоолыг гэм хорыг хариуцах эрх зүйн үндэслэл болгох учиргүй бөгөөд хариуцагчийн гэм бурууг тогтоосон өөр баримт хэрэгт байхгүй, хариуцагчийн гэм буруутай нь тогтоогдоогүй тул Үндсэн хуулийн зарчмын дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзсэн.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр нь харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/100213?daterange=2020-09-11%20-%202020-09-20&id=1&court_cat=1&bb=1
Тойм бэлтгэсэн: Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтантуул