ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО
2022-04-27 Админ Хандсан тоо: 322 ХуваалцахШүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн сургалтын хөтөлбөрийн хорооны ээлжит хуралдаан 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр цахимаар зохион байгуулагдлаа. Хуралдаанаар 2022 онд зохион байгуулагдах шүүгчийн сургалтын батлагдсан сэдвүүдийн дагуу боловсруулсан хөтөлбөрүүдийн агуулга, арга зүйн асуудлаар хэлэлцэж гишүүд саналаа нэгтгэв.
Тухайлбал, Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр “Монгол Улсын Үндсэн хуульд тусгагдсан үндсэн эрхийг тайлбарлах арга зүй”, “Тэгш эрх, ялгаварлан гадуурхалтыг хориглох зарчим”, “Шашин шүтэх эрх чөлөө” сэдвүүд, Захиргааны эрх зүйн чиглэлээр “Өрсөлдөөний эрх зүй”, Иргэний эрх зүйн чиглэлээр “Гэр бүлийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог”, “Дундын өмчийн эрх зүйн зохицуулалт”, “Хүүхдийн тэтгэлэг, хүүхдийн тэжээн тэтгэх эцэг эхийн үүрэг”, “Төлбөрийн чадваргүйдэл”, “Гэм хорын эрх зүй” зэрэг хөтөлбөрүүд энэ удаагийн хуралдаанаар дэмжигдсэн ба санал нэгдсэн хөтөлбөрүүдийг батлуулахаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулахаар тогтлоо. Ерөнхий шүүгч Шүүхийн ерөнхий зөвлөлтэй зөвшилцсөнөөр сургалтын хөтөлбөр эцэслэн батлагдах юм.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ