Сургалтын хөтөлбөрийн хорооны ээлжит хуралдаан боллоо
2026-11-02 Админ Хандсан тоо: 165 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн Сургалтын хөтөлбөрийн хорооны ээлжит хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулагдлаа.

Хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгч, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр Улсын дээд шүүхийн тайлбар дагасан сургалт (Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар бүлгийн зарим зүйл, хэсгийн албан ёсны тайлбар, хууль хэрэглээний практикийн)-ын хөтөлбөрийг  танилцуулж, хорооны гишүүд 100 хувийн саналаар батлахаар дэмжлээ.

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн сургалтын хөтөлбөрүүдийг танилцуулж, “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтын хөтөлбөрийг батлахаар хорооны гишүүд дэмжиж, харин “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг”, “Олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүй ба арбитр: Шүүх эрх мэдлийн байгууллагын үүрэг” сэдэвт сургалтын хөтөлбөрүүдэд нэмэлт өөрчлөлт оруулж, дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Мөн хуралдаанаар шүүгч-сургагч багшийн журмын төсөл, 2027-2028 онд зохион байгуулах шүүгчийн сургалтын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох санал асуулгын нэгтгэлийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ