ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Дотоод сургалт зохион байгуулав
2026-09-29 Админ Хандсан тоо: 123 Хуваалцах
Шүүхийн сургалт, судалгаа мэдээллийн академиас ажилтан, албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготойгоор дотоод сургалтыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн сургалт 2026 оны 9 дүгээр сарын 28,29-ний өдөр болж өндөрлөлөө.
Сургалтыг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Вюрцбургийн их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээний ажил хариуцсан захирал, доктор Карин Линхарт удирдан явууллаа. Сургалтаар “Common Law” буюу нийтлэг эрх зүйн тогтолцоонд хэрэглэгддэг нэр томьёоны онцлог хийгээд хэрэглээний талаар тайлбарлаж, АНУ болон ХБНГУ-ын Үндсэн хуулийн нэр томьёо, мэтгэлцүүлэн шүүх тогтолцоотой улс орнуудын эрүүгийн процессын эрх зүйн нэр томьёог хэрхэн зөв ойлгож, хэрэглэх талаар хичээл заалаа.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ