ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
ХИЙМЭЛ ОЮУНААР ҮҮСГЭСЭН ХУУРАМЧ МЭДЭЭЛЛИЙГ ЭШ ТАТСАН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХҮЧИН ТӨГӨЛДӨР ГЭЖ ҮЗЭХГҮЙ
2026-09-23 Админ Хандсан тоо: 70 Хуваалцах
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Компанийн эрх зүйн хүрээнд үүсэх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэдэг Үндэсний компанийн эрх зүйн шүүх байгууллага (англ. National Company Law Tribunal (NCLT)) нь нэгэн хэргийг хянан шийдвэрлэж шийдвэр гаргажээ. Тухайн шийдвэрт хэргийн оролцогчоос давж заалдах журмаар гомдол гарган Үндэсний компанийн эрх зүйн давж заалдах шатны шүүх байгууллага (англ. National Company Law Appellate Tribunal in Company Appeal (NCLAT))-д хандсан байна.
NCLT-н шийдвэрийн тогтоох хэсгийн 12 дугаарт БНЭУ-ын Дээд шүүхийн өмнөх хэд хэдэн шийдвэрүүдийг шүүхийн жишиг шийдвэр байдлаар эш татсан ба тухайн шийдвэрүүддээ үндэслэн холбогдох дүгнэлтийг хийжээ. Гэвч тэдгээр шийдвэрүүд нь бодит байдал дээр байхгүй, зохиомол буюу хиймэл оюун (англ. artificial intelligence)-ыг ашиглан бичсэн байх магадлалтай талаар давж заалдах гомдол гаргагч талын өмгөөлөгчөөс маргасан байна. Ийнхүү тухайн эшилсэн шийдвэрүүдийг шалгаж үзээд хуурамч болохыг Дээд шүүхээс тогтоосон байна.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.