ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦСАА ӨМСӨХ, АЛБАНЫ ХЭРЭГСЛЭЭ БЭЛТГЭХ ЦАГ ХУГАЦААГ АЖЛЫН ЦАГТ ТООЦНО
2026-08-05 Админ Хандсан тоо: 281 Хуваалцах
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Гомдол гаргагч А нь Вена хотын Цагдаагийн газрын харьяа Усан замын цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тэтгэвэрт гарсан байна. Усан замын цагдаагийн хэлтсийн онцлогоос шалтгаалан гомдол гаргагч А нь өдөр бүр ажлын байран дээрээ дүрэмт хувцсаа өмсөж, хамгаалалтын хантааз, албаны хэрэгслээ авч бэлтгэдэг, мөн ээлж дууссаны дараа эдгээр хэрэгслээ буцаан хураалгаж, дүрэмт хувцсаа сольдог байжээ.
Харин Вена хотын Цагдаагийн газар энэхүү дүрэмт хувцас өмсөж, тайлах, албаны хэрэгслээ бэлтгэх хугацааг ажлын цагт оруулан тооцдоггүй байсан учраас гомдол гаргагчийн зүгээс 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Вена хотын Цагдаагийн газарт хандан дүрэмт хувцас солих, албаны хэрэгслээ авч бэлтгэх хугацааг ажлын цагт оруулан тооцож, илүү ажилласан цагийн хөлсөө нөхөн олгуулахаар гомдол гаргасан байна.
Вена хотын Цагдаагийн газраас “дүрэмт хувцас өмсөх, тайлах, албаны хэрэгслийг бэлтгэх хугацааг ажлын цагт тооцох хууль зүйн үндэслэл байхгүй, мөн цагдаагийн албан хаагчдад олгогддог тусгай нэмэгдэл цалин болон эрсдэлийн нэмэгдэл нь энэ төрлийн үйл ажиллагаанд зориулагдсан болно” гэж тайлбарлаад, гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Иймд гомдол гаргагч А-ын зүгээс Холбооны захиргааны шүүхэд Вена хотын Цагдаагийн газрын гомдлыг татгалзаж шийдвэрлэснийг хүчингүй болгуулах, өөрт олгогдох ажлын цагийн хөлсийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.