ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
1988 ОНЫ МЕЛЬБУРНЫ ОЛОН УЛСЫН ЦАХИЛГААН ХОЛБООНЫ ЖУРМЫГ ХЭРЭГЛЭХЭЭР ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭНИЙ НЭГДМЭЛ БАЙДАЛ ТОГТООВ
2026-06-12 Админ Хандсан тоо: 13 Хуваалцах
Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нар харилцаа холбооны тусгай зөвшөөрөл бүхий нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, нийт 354,993,070,667.26 төгрөгийн зөрчилд 77,349,961,133.73 төгрөг төлүүлэхээр нөхөн ногдуулалтын акт тогтоожээ.
Нэхэмжлэгч хуулийн этгээд энэхүү нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч “... цахим орчинг үүсгэн байгуулах, харилцан холболт хийх, мэдээллийн транзит урсгалыг дамжин өнгөрүүлэх үйл ажиллагаа явуулдаг, харилцагч байгууллагууд манай байгууллагаас хүлээн авсан төлбөрөөс улсдаа татвар төлдөг, 2012 онд Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо хуралдсан Олон Улсын цахилгаан холбооны бага хурлаас баталсан Олон Улсын харилцаа холбооны журмыг баримталж төлбөр нэхэмжилсэн улсдаа төлнө, улс улсдаа тус тусдаа төлөхгүй, өөр өөрөөр төлөхгүй, харилцаа холбооны улс болгон нэгдсэн журамтай, харилцан ашигтай, хос сүлжээ хэрэглэж, интернетийн хямд, найдвартай үйлчилгээ хүргэх зорилгын хүрээнд татвар давхардахгүй байх тусгайлсан зохицуулалттай ...” гэж шүүхэд маргаан үүсгэжээ.
Харин хариуцагчаас Монгол Улс соёрхон батлаагүй, албан ёсоор хэвлэн нийтлээгүй учир Дубайн журмыг хэрэглэхгүй, дотоодын хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ. Давхар татварын гэрээний тухайд, тухайн улс орны оршин суугчийн сертификат авчирч давхар татварын асуудлыг шийдүүлэх ба хяналт шалгалтын хугацаанд ийм баримт өгөөгүй гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.