ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГААС ЗЭЭЛ ОЛГОХДОО ЗЭЭЛИЙН ШИМТГЭЛИЙН ХЭМЖЭЭГ БОДИТ ЗАРДАЛД НИЙЦСЭН, ҮНДЭСЛЭЛ БҮХИЙ ТОГТООХ ЁСТОЙ
2026-06-10 Админ Хандсан тоо: 96 Хуваалцах

Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч “ГБ” ХХК-тай 2017.03.10-ны өдөр ЗГ1415112089 тоот зээлийн гэрээ байгуулж 55,900,000 төгрөгийг, хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар жилийн 27,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээл олгох, үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор, мөн зээлийн гэрээний 2.1.6-д “Зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа: зээлийн үнийн дүнгийн 1 хувь”; 2.7-д “Энэ гэрээний 2.1.6-д заасан зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлийг банканд төлөхийг зээлдэгч зөвшөөрсөн тул уг шимтгэлийг нэг удаа авна” гэж тохиролцжээ.

Улмаар нэхэмжлэгч Г.А нь хариуцагч “ГБ” ХХК-г зээл олгохдоо зээлийн үнийн дүнгийн 1 хувийг буюу 559,000 төгрөгийн зээлийн шимтгэлийг суутгах эрхийг өөртөө олгосон зээлдэгчид илт хохиролтой, хууль зөрчсөн нөхцөлийг гэрээнд тусгаж дээрх мөнгийг зээлийн дүнгээс суутгаж авсан. Иймд, зээлийн гэрээний 2.1.6-д заасны дагуу зээлийн үнийн дүнгийн 1 хувь болох 559,000 төгрөгийг шимтгэл нэрээр буцаан суутган хасч, санаатайгаар зээлийг дутуу олгож, зээлийг бүрэн бүтэн олгох гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж, дутуу олгосон үнийн дүнг шаардсан.

 Хариуцагч “ГБ” ХХК-аас Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3 дахь хэсэгт заасны дагуу зээлдүүлэгч зээл олгох нөхцөл болзлыг хуулийн дагуу тогтоох ба зээлийн харилцаанд оролцогч талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр зээл олгох үйл ажиллагаа хийгддэг. Өөрөөр хэлбэл, банкны зээлийн шимтгэл нь нэг удаагийн шинжтэй, нийтэд урьдчилан мэдээлсэн байдаг. Тиймээс гэрээний 2.1.6, 2.7 дах хэсэгт “шимтгэл”-ийн талаар талууд тохиролцож, гарын үсэг зурж, нэхэмжлэгч Г.А зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг хүлээн зөвшөөрсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.