БНСУ БОЛОН АНУ-ЫН ДАВХАР ТАТВАРЫН ГЭРЭЭНИЙ ДАГУУ БНСУ-Д БҮРТГЭГДЭЭГҮЙ ПАТЕНТЫН ТЕХНОЛОГИЙН РОЯЛТИ ТӨЛБӨР НЬ ДОТООДООС ЭХ ҮҮСВЭРТЭЙ ОРЛОГОД ХАМААРНА
2026-05-28 Админ Хандсан тоо: 82 Хуваалцах

Нэхэмжлэгч нь хагас дамжуулагч төхөөрөмж үйлдвэрлэх, борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг Бүгд Найрамдах Солонгос Улс (цаашид “БНСУ” гэх)-д бүртгэлтэй хуулийн этгээд болно. 2011 онд Америкийн Нэгдсэн Улсад бүртгэл (цаашид “АНУ” гэх)-тэй “... LLC” -ийн зүгээс “DRAM” хагас дамжуулагч төхөөрөмжийн патентын эрх зөрчсөн гэх маргаан үүсгэсний дагуу талууд 2013.12.23-ны өдөр эвлэрч, патентын лиценз ашиглах болон эвлэрлийн гэрээг 5 жилийн хугацаатай байгуулжээ. Уг гэрээгээр нэхэмжлэгч нь АНУ-д бүртгэлтэй 40 патентын эрх ашиглах, жил бүр 1.6 сая ам.долларын төлбөр төлөхөөр тохиролцжээ.

Нэхэмжлэгч нь 2014.01.29-ний өдөр дээрх төлбөрийг шилжүүлэхдээ БНСУ болон АНУ-ын давхар татварын гэрээний дагуу “патентын эрх ашигласны роялти төлбөр” (англ: royalty tax, цаашид “роялти төлбөр” гэх) -т 310,189,220 воны татвар төлсөн байна. Нэхэмжлэгч нь 2015.06.09-ний өдөр зөвхөн АНУ-д бүртгэлтэй патент ашигласан тул уг орлогыг БНСУ-ын дотоод эх үүсвэртэй гэж үзэхгүй гэж марган, төлсөн татварыг буцаан авах хүсэлтийг гаргасан байна.

Хариуцагч нь 2019.02.15-ны өдөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (сол: 법인세법, цаашид “ААНОАТтХ” гэх)-ийн 93 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт” заасныг үндэслэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг татварын маргаан шийдвэрлэх зөвлөл хэрэгсэхгүй болгосон шийдвэрлэснээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.