УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮҮРГЭЭ ТӨР БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ЭС ҮЙЛДЭХҮЙ НЬ ҮНДСЭН ХУУЛИЙН ЗӨРЧИЛ БОЛНО
2026-05-22 Админ Хандсан тоо: 17 Хуваалцах

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (цаашид “ХБНГУ” гэх) нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийн эсрэг үндэсний болон Европын Холбооны дэвшүүлсэн зорилтыг биелүүлэх хүрээнд Холбооны Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хууль (англ. Federal Climate Change Act)-ийг баталсан. Гомдол гаргагчид тус хуулийн 3 дугаар зүйлийн 3(1) дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 4(1) дэх хэсэг болон Хавсралт 2-оор хүлэмжийн хий (англ. greenhouse gases) тэр дундаа нүүрстөрөгчийн давхар исэл (CO2)-ийг бууруулахад хангалттай эрх зүйн орчныг бүрдүүлээгүй гэсэн үндэслэлээр Холбооны Үндсэн хуулийн шүүхэд ханджээ.

Тодруулбал, гомдол гаргагчид Холбооны уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хуулийн маргаан бүхий зохицуулалтад Парисын хэлэлцээр (англ. Pari Climate Agreement)-ийн дэлхийн дундаж температурыг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад 2оС-с доош байлгах, боломжтой бол 1.5оС-ээс хэтрүүлэхгүй байх зорилгыг хангаж чадаагүй, мөн 2030 оноос хойш CO2-ийг бууруулах арга хэмжээг тусгаагүй гэсэн үндэслэлээр гомдол гаргажээ.  

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.