НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ ӨМЧЛӨХ ЭРХИЙГ БҮРТГҮҮЛЭХЭД ГАЗАР БАРЬЦААЛАГЧААС ЗӨВШӨӨРӨЛ АВАХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ҮЗЭВ
2026-05-20 Админ Хандсан тоо: 119 Хуваалцах

Нэхэмжлэгч нь “Г” ХХК-тай 2019 онд Баянзүрх дүүрэгт байрлах 53.76 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны захиалгын гэрээ байгуулж, 2020 онд төлбөрийг бүрэн төлж барагдуулжээ. Улмаар Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлт гаргасан боловч татгалзсан хариу авснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Г” ХХК-г хариуцагчаар татаж, тус байрны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргажээ. Иргэний хэргийн шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэжээ.

Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу ахин Улсын бүртгэлийн хэлтэст өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гаргахад тухайн орон сууцны доорх газар нь гэр бүлийн хэрэгцээний зориулалттай бөгөөд банкны барьцаанд байгаа мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас уг хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэх үндэслэлээр өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан байна. Иймд 53.76 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.