ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОГЧИЙН ЭРХИЙГ ХАНГААГҮЙ БОЛ ШИЙТГЭЛИЙН ХУУДАС ХҮЧИН ТӨГӨЛДӨР БУС
2026-05-01 Админ Хандсан тоо: 8 Хуваалцах

Гуравдагч этгээд Б нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн хүний нөөцийн менежерээр ажиллаж байсан бөгөөд тус компаниас 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “2 дугаар сарын 28-ны өдрөөс 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл буюу цагаан сарын баярыг тохиолдуулан сул зогсолт хийх болсон”-ыг мэдэгджээ. Ийнхүү тус нэхэмжлэгч хуулийн этгээдийн ажилчид 2025 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс ажиллаж эхэлсэн байна.

Гэтэл гуравдагч этгээд Б нь ажилдаа ирээгүй, ийнхүү ирээгүй шалтгаанаа “ажил эхлэхээр дуудна гэсэн боловч дуудаагүй, ажилд очихоор оруулахгүй байсан” гэж тайлбарлажээ. Харин нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс “ажилдаа ирээгүй” гэж маргасан байна. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаас нэхэмжлэгч хуулийн этгээдэд холбогдуулан 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т заасан зөрчлийг гаргасан гэж үзэн 5,000,000 төгрөгөөр торгожээ.Иймд нэхэмжлэгч хуулийн этгээдээс “Улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.