ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛЛОО
2023-01-24 Админ Хандсан тоо: 344 ХуваалцахШүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Сургалтын хөтөлбөрийн хорооны энэ оны эхний хуралдаан боллоо.
Хуралдаанаар 2023 онд зохион байгуулагдах Иргэний эрх зүйн чиглэлийн сургалтын хөтөлбөрийн сэдвийг танилцуулж хэлэлцсэнээс “Арилжааны эрх зүй”, “Үнэт цаасны эрх зүйн зохицуулалт”, “Даатгалын эрх зүй”, “Банкны баталгааны зохицуулалт” зэрэг сэдвүүдийг батлахад санал нэгдлээ.
Мөн хүрээлэнгээс шүүгчийн сургалтын цахим платформын хөгжүүлэлтийн явцыг танилцуулж гишүүдийн санал, зөвлөмжийг сонслоо. Хурлын төгсгөлд 2023 онд Сургалтын хөтөлбөрийн хорооны хуралдааны урьдчилсан товыг хэлэлцэн баталлаа.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ