ГЭМ ХОРЫН ЭРХ ЗҮЙД ХАРИУЦАГЧ ГЭМ ХОР УЧРУУЛСАН НЬ ТҮҮНИЙ БУРУУГААС БОЛООГҮЙ ГЭДГИЙГ НОТЛОХ ҮҮРЭГТЭЙ
2026-04-10 Админ Хандсан тоо: 17 Хуваалцах

ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ

Нэхэмжлэгч Ш.А нь хариуцагч З.С-д холбогдуулан гэм хорын хохиролд 900,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, үндэслэлээ: “...2024.08.15-ны шөнө дээд айлаас ус алдаж труба даган ус урсаж ванны өрөөний таазны шохой ховхорч 6 м.кв талбайг засварлах шаардлагатай болсон. Ус алдсан талаар дээд айлд мэдэгдэх гэсэн боловч хаалгаа онгойлгож өгөөгүй тул ОСНААУГ-т дуудлага өгч засварчнаар усыг хаалгаж, ус алдсан трубаг засуулсан. Ванны өрөөний таазны 6 м.кв талбайг засварлах материалын үнийг 100 айл худалдааны төвөөс судлахад 2 уут замаск, тарган цавуу, зүлгүүр, шпатл, ажлын хөлс зэрэг нийт 250,000 төгрөг зарцуулахаар байна. Мөн 2024.09.05-ны өдөр дахин дээд айлын бохирын шугам бөглөрсний улмаас ус алдаж жижиг өрөөний таазны замаск ховхорч, обой хуурсан. Тухайн айл уг шугамыг гялгар уутаар ороосон байснаас үзэхэд ус алдаж байгааг мэдсэн атлаа засварлаагүйгээс дахин 650,000 төгрөгийн хохирол учирсан. Иймд нийт 900,000 төгрөг гаргуулна.” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “...Манай орон сууцнаас ус алдсан нь нотлогдоогүй. Нийтийн эзэмшлийн труба байгаа, нийтээр нь солих шаардлагатай болсон. Аль ч айлаас ус алдаад дундын шугамаар гоожих боломжтой. Дундын шугамаас ус алдсан бол СӨХ хариуцах ёстой.” гэж маргажээ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.