ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
ТЕСЛА КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ НЬ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ХЭЛЦЭЛ ХИЙЖ ИЛОН МАСКИЙН КОМПАНИЙГ ХУДАЛДАН АВСАН НЬ ҮНЭНЧ ШУДАРГААР ШИЙДВЭР ГАРГАХ ЗАРЧИМД НИЙЦСЭН ГЭЖ ҮЗЭВ
2026-04-08 Админ Хандсан тоо: 84 Хуваалцах
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Тесла компанийн гүйцэтгэх захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, том хувьцаа эзэмшигч Илон Маск болон төлөөлөн удирдах зөвлөлийн зарим гишүүд нь СоларСити компанийн дийлэнх хувьцааг эзэмшдэг хамаарал бүхий этгээдүүд юм. Тодруулбал, Илон Маск нь СоларСити компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, компанийн нийт хувьцааны 21.9 хувийг эзэмшдэг том хувьцаа эзэмшигч юм.
СоларСити компанийн 2015 оны санхүүгийн тайланд компанийн бэлэн мөнгөний урсгал багасаж, өр төлбөр нэмэгдэж, зээлжих зэрэглэл нь буурч, дампуурах эрсдэлд орсон болсон гэж дүгнэсэн. Ийнхүү СоларСити компани нь төлбөрийн чадваргүй болж, дампуурах эрсдэлтэй болсон учир 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Тесла компани нь СоларСити компанийн хувьцааг 2.6 тэрбум ам.доллараар худалдан авсан.
Нэхэмжлэгч Тесла компанийн жижиг хувьцаа эзэмшигчид Илон Маскийг сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхдээ өөрийн нөлөөгөө ашиглан нэгж хувьцааг зах зээлийн үнэлгээнээс дээгүүр үнэлж үнэнч шударгаар шийдвэр гаргах (англ. Entire fairness standard), удирдлагын итгэл даах үүргээ (англ. Fiduciary duty) зөрчиж өөрийн хамаарал бүхий компанийг худалдан авсан хэмээн маргадаг.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.