ДАМПУУРЛЫН ХЭРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ НЬ МЭДЭЭЛЛИЙН ЭЗНИЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ТАТВАРЫН МЭДЭЭЛЭЛД ХАНДАХ ЭРХГҮЙ
2026-03-28 Админ Хандсан тоо: 13 Хуваалцах

J.UG компанийн хөрөнгийг удирдахаар томилогдсон дампуурлын хэрэг гүйцэтгэгч нь өртэй этгээдийн хэлцлийг хүчингүйд тооцуулах эрхээ хэрэгжүүлэх зорилгоор татварын албанаас тус компанийн мэдээллийг гаргуулах тухай хүсэлт гаргажээ. Тодруулбал, татварын өрийг төлүүлэхээр албадан гүйцэтгэх ажиллагаа явуулах талаар анхааруулга хүргүүлж байсан эсэх, үүнтэй холбоотойгоор тухайн этгээд нь төлбөр төлж байсан эсэх талаар мэдээлэл гаргуулахыг хүссэн байна.

Харин татварын алба нь мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд мэдээлэл дамжуулахгүй байх үүрэгтэй тул нэхэмжлэгч буюу дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзжээ. Иймд нэхэмжлэгч нь энэхүү татгалзлыг хууль бус гэж үзэн Кёльн хотын захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн хүссэн мэдээлэл нь нууц мэдээлэл боловч энэ нь Хойд Рейн-Вестфален мужийн Мэдээллийн эрх чөлөөний хуульд заасны дагуу дампуурлын хэрэг гүйцэтгэгчид хамаарахгүй тул холбогдох мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй гэж үзэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.