ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
ИПОТЕКИЙН ЗҮЙЛИЙГ АЛБАДАН ХУДАЛДАХ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРСАН ҮЕЭС ӨМЧЛӨГЧ НЬ ОРОН СУУЦНЫ ХӨЛС ТӨЛӨХ ҮҮРЭГТЭЙ
2026-03-20 Админ Хандсан тоо: 9 Хуваалцах
Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч Г.Б, Д.Т нарт холбогдуулан 714,636,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “зээлийн гэрээний үүрэгт 367,666,666 төгрөг гаргуулах, өмнө нь гарсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш түүнийг 8 жил биелүүлээгүй тул тэрхүү хугацаанд хамаарах түрээсийн төлбөр, орон сууц хөлсөлсний хөлсийг нэхэмжилж байна” гэж тодорхойлсон.
Хариуцагч Г.Б, Д.Т нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.5-д зааснаар шүүх албадан дуудлага худалдаа явуулах асуудлыг шийдвэрлэнэ гэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасантай зөрчилдөнө. Нэхэмжлэгч шаардлагаа орон сууц хөлсөлсний хөлс гэж тодорхойлсон боловч уг барилгыг үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгааг хөрөнгийн үнэлгээний тайлангаас тодорхой харагдаж байхад орон сууц хөлсөлсөн болгож шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй” гэжээ.