ВИРТУАЛ СЕРВЕР ДЭХ ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ АЮУЛГҮЙ ХАДГАЛАХ, НӨӨЦЛӨХ ҮҮРГИЙГ СЕРВЕР НИЙЛҮҮЛЭГЧ ХҮЛЭЭНЭ
2026-03-11 Админ Хандсан тоо: 281 Хуваалцах

Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан 305,628,766 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “талуудын хооронд байгуулагдсан “Клауд.мн үйлчилгээний гэрээ”-ний үүргээ биелүүлээгүй түүний буруутай үйл ажиллагаанаас болж манай байгууллагын чухал мэдээлэл буюу албан ёсны бүртгэлтэй харилцагч, зээлдэгч нарынхаа бүрэн мэдээлэл, төрийн мэдээллийн сангуудаас төлбөр төлж авсан үндсэн дата мэдээллүүд устаж үгүй болсон. Иймд мэдээллийг дахин бүрдүүлэхэд гарсан зардал, ... шинээр 14 ажилтан ажиллуулсан ...төгрөг, их хэмжээний нэмэлт зардал гаргасан тул хохирлыг барагдуулж өгнө үү” гэж тодорхойлжээ.

Хариуцагч “А” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа “Гэрээний заалтууд зөрчигдсөн тухай мэргэжлийн байгууллагын дүгнэлт, шийдвэр гараагүй, урьдчилсан байдлаар үүссэн асуудлыг системийн шинэчлэл хийгдэх явцад технологийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан гэх дүгнэлтийг бид хийсэн. Нэхэмжлэгч нь гэрээний 2.8-д заасан “Нөөцлөлт (bаскuр) буюу ... нөөцлөлтийн үйлчилгээ”-г аваагүй байсан. Энэ нөхцөлд үйлчлүүлэгч нь үүсэж болох эрсдэлийг өөрөө хариуцах талаар гэрээний 5.13-т заасан. Хэрэв хэрэглэгч өөрийн мэдээллийг нөөцөлж хадгалж байсан бол мэдээлэл бүрэн устахгүй, дахин татаж авах, ашиглах боломжтой байх байсан. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй буюу шаардаж байгаа зүйл нь мэдээлэл устсан болон гэрээтэй ямар холбоотой нь тодорхойгүй” гэж маргажээ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.