ДАВХАР ТАТВАРЫН ГЭРЭЭТЭЙ БОЛ ИРГЭНШЛЭЭР ЯЛГАВАРЛАХГҮЙ ТАТВАР НОГДУУЛНА
2026-03-04 Админ Хандсан тоо: 104 Хуваалцах

Нэхэмжлэгч нь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын иргэн бөгөөд 2015 оны 07 дугаар сарын 03-нд Автсрали Улсын Цагаачлалын тухай хуулийн дагуу Working Holiday (Temporary) (Class TZ) (Subclass 417) виз (цаашид “ажиллах болон амрах виз” гэх) хүсэн өргөдөл гаргажээ. Австрали Улсаас түүнд виз олгож, тэрээр 2015 оны 08 дугаар сараас 2017 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд Австрали Улсад амьдарч, ажилласан. 2017 оны орлогын жилд тэрээр Сидней хотод нэгэн рестораны зөөгчөөр түр ажиллаж, $26,576 хэмжээний татвар ногдох орлого олжээ.

2016 оны 12 дугаар сард ажиллах болон амрах виз эзэмшигчдэд хамаарах татварын хувь хэмжээг шинэчилж, Орлогын албан татварын хувь хэмжээний тухай хуулийн 7 дугаар Хавсралтад шинэ III хэсгийг нэмж, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш олсон орлогод хэрэгжүүлэхээр баталсан байна. Тус III хэсгээр хувь хүний “ажиллах болон амрах визээр ажиллаж олсон татвар ногдох орлого”-ын эхний $37,000-д 15 хувийн тогтмол татвар ногдуулж, татвар төлөх үүргийн дээд хэмжээг $5,550 болгосон. Харин 7 дугаар Хавсралтын I хэсгийн дагуу ижил хугацаанд ижил эх үүсвэрээс орлого олсон Австрали Улсын иргэний татварын ачааллыг бага байхаар тооцоолж, тэд эхний $18,200-д татвар төлөхгүй, дараагийн $37,000 хүртэл орлогод 19 хувийн татвар төлөхөөр байсан бөгөөд татвар төлөх үүргийн дээд хэмжээг $3,572 байхаар хуульчилжээ.

2017 оны 12 дугаар сарын 20-нд Татварын комиссар нэхэмжлэгчид хандан 2017 оны орлогын жилд нэмэлт үнэлгээний мэдэгдэл гаргаж, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи орлогод 7 дугаар Хавсралтын III хэсгийн заалтыг хэрэглэсэн. Харин нэхэмжлэгчийн зүгээс III хэсгийн заалтыг түүний орлогод хэрэглэх нь Их Британийн конвенцын 25(1) дүгээр зүйлийг зөрчсөн гэж гомдол гаргасан бол Татварын комиссар нэхэмжлэгчийг 2017 оны орлогын жилд хамаарах Австрали Улсын татварын зорилгоор оршин суугч мөн гэж, Rates Act-ийн 3A зүйлд заасан “working holiday maker” гэж тус тус үзэн, уг гомдлыг хэрэгсэхгүй болгон III хэсгийн татварын хувь ногдох ёстой гэж дүгнэжээ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.