НЭР ДЭВШИГЧ НЬ ЗӨВХӨН РЕГИСТРИЙН ДУГААРАА БИЧИЖ ИРҮҮЛСЭН ХАНДИВЫГ БУЦААН ШИЛЖҮҮЛЭЭГҮЙ БОЛ ЗӨРЧЛИЙН ШИЙТГЭЛ ХҮЛЭЭНЭ
2026-01-21 Админ Хандсан тоо: 91 Хуваалцах

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчаас 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шийтгэлийн хуудсаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшсэн иргэнийг Зөрчлийн тухай хууль (2017)-ийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасны дагуу хуульд заасан шаардлага хангаагүй хандивыг хандивлагчид буцаан илгээгээгүй гэх үндэслэлээр 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон байна.

Гомдол гаргагч нь энэхүү шийдвэрийг үл зөвшөөрч “... нэр хаяггүй гэх хандивын орлого нь нэр хаяг нь тодорхой бөгөөд хандивлагч нь өөрийн регистрийн дугаараа бичиж, хандив шилжүүлсэн байдаг. Тухайн иргэний регистрийн дугаар нь тухайн хүний нэр хаяг, мэдээллийг бүрэн илэрхийлэх бөгөөд регистрийн дугаараар нь хайж үзэхэд тухайн хандивлагчийн нэр, хаяг маш тодорхой харагдаж байгаа” гэж маргажээ.

Харин хариуцагчаас “гомдол гаргагч нь хуульд заасан шаардлага хангаагүй хандивын орлогыг хандивлагчид буцаан шилжүүлээгүй, буцах хаяг тодорхойгүй хандивыг улсын орлого болгоогүй гэх зөрчил гаргасан учраас шийтгэл оногдуулсан” гэж тус тус маргадаг.

Шүүхийн шийдвэрийн хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.