“Шүүх хэвлэл мэдээлэлтэй харилцах нь” сэдэвт сургалтын хөтөлбөр батлагдлаа
2026-01-12 Админ Хандсан тоо: 88 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн Сургалтын хөтөлбөрийн хорооны ээлжит хуралдаан 2026 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр цахимаар зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн хуралдаанаар “Шүүх хэвлэл мэдээлэлтэй харилцах нь” сэдэвт сургалтын хөтөлбөрийг хэлэлцэж, сургалтын зорилго, агуулга, арга зүйн талаар санал солилцов.

Энэхүү сургалт нь шүүх байгууллагын ил тод байдлыг нэмэгдүүлэх, олон нийттэй харилцах харилцааг бэхжүүлэх, хэвлэл мэдээлэлтэй үр дүнтэй, мэргэжлийн түвшинд харилцах мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн бөгөөд шүүхийн байгууллагын онцлог, шүүгч, шүүхийн албан хаагчдын хэрэгцээ, практик шаардлагад нийцсэн гэж үзэн Сургалтын хөтөлбөрийн хорооны гишүүд санал нэгтэйгээр батлахыг дэмжлээ.

Сургалтыг Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага /IDLO/-тай хамтран зохион байгуулж, ХБНГУ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах чиглэлээр ажилладаг туршлагатай шүүгч нар удирдан явуулах юм.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ