ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТЭМДЭГ ШААРДЛАГА ХАНГААГҮЙ ТОХИОЛДОЛД ЖОЛООЧ АВТОМАШИН АЧИЛТЫН ТӨЛБӨРИЙГ БУЦААН ГАРГУУЛАХ БОЛОМЖТОЙ
2026-01-08 Админ Хандсан тоо: 67 Хуваалцах

ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ

Нэхэмжлэгч автомашинаа байрлуулахдаа дараагийн өдөр нь болох олон нийтийн арга хэмжээний улмаас түр хугацаанд автомашин зогсохыг хориглосон замын тэмдэгтэй хэсэгт байрлуулсан байжээ. Хариуцагч (цагдаагийн албан хаагч) нь автомашин ачилт дуудаж, машиныг холдуулсан ба ачилтын 125 еврогийн төлбөрийг нэхэмжлэгчээс нэхэмжилсэн. Нэхэмжлэгчийн зүгээс замын тэмдэг нь шууд танигдахуйц, нүдэнд ил байрлаагүй, автомашин байрлуулахыг хориглосон хязгаарлалт нь нийтэд урьдчилан мэдэгдсэн байх хууль зүйн шаардлагыг хангаагүй тул төлбөрийг хууль бус гэж үзэн маргасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийг автомашинаа байрлуулахдаа зайлшгүй эргэн тойрноо ажиглах үүрэгтэй гэж үзсэн бөгөөд хэрэв нэхэмжлэгч үүргээ биелүүлсэн бол зогсохыг хориглосон тэмдгийг харах боломжтой байсан гэж дүгнэжээ. Гэсэн хэдий ч шүүх замын тэмдгийг ямар өндөрт, ямар чиглэлд байрлуулсан талаарх нөхцөл байдлыг тодорхой дүгнэлгүй орхисон байна.

Харин Холбооны захиргааны хэргийн шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, замын тэмдэг бодитоор жолоочид харагдах боломжтой байсан эсэх зэрэг хэргийн бодит нөхцөл байдлыг дахин нарийвчлан тогтоолгохоор хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаан шилжүүлсэн байна. 

Шүүхийн шийдвэрийн хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.